Sunday, December 20, 2009



Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе Амсаад л бялхам жаргал бэлэглэе Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе! Дуулж баясч угтаарай, шинэ оноо Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна Дутагдлаа засаад амьдраарай, нас байна Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ.

Амьддаа бие биеэ хайрла! О.Дашбалбар

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.


Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

Wednesday, December 16, 2009

Tuesday, December 8, 2009

Merry Christmas Everyone!



Wishing You a Merry Christmas and
much Happiness in the New Year.

Happy Holidays Everyone!



Wednesday, December 2, 2009

Ta buhendee irj byi shine jiliin bayariin mend hurgie.

Shine ondoo shijger amjilt gargaj, husej muruudsun
buhen tani setgelchlen buteh saihan eruuliig devshyylie!

Amerik dahi anhnii shine jiliin oroig jil buriin
shine jiliin uur amisgal oroh bolgond dyrsan sanadgiim.
Orosod unguruulsen oyutanii jiluud bolon eh orondoo
shine onoo ygtaj avah gej goej goodood, ikh l hugjiltei
baij bilee. End irsen ehnii saraas ehleed ajild
zutgesen bolohoor shine jiliin udur ch chuluu ugduggyi
ajil bol ajil l baidag. Ter tysmaa restoranii
ajilchid yamarch bayraar zavgyi gyideg humuus.
Ireed 3 sar bolj baigaa minii huvid ch buh l um shine
sonin baihiin zeregtsee olon tsagaar ajilladgiig
bodohoor, eh orondoo bid yamar ikh tsag zavtai humuus
baisnaa medreh.
Manai nuhur negen french restorand ajilladag bailaa.
Shine jiliin oroi nemegdel ajilchin heregtei bolj
minii huvid anh ydaagaa french restoranii yilchlegchiin
tyslagch hiij yzlee. Hel muutai bi ch nuhriiguu dagaad
l gyigeed bailaa. Oroi 4 tsagt ajillaj ehleed, tsag yavj
baigaag ch medsengyi. Shuniin 12 tsag bolj, on soligdoh
muchid, bugd byree yleetsgeej, ilbiin har malgai umsutsguun
irsen zochidtoigoo hundaga orgilyyn dars tylgaj yytsgaav.
Neg medsen shoniin 3 tsag bolj bid 2 ch ajlaa taraad
yadarch unah shahsan humuus bairniihaa gadaa irtel,
nutag negt hurshyydteigee taaraldav. Durvuulee hichneen
yadarsan ch gants shil orgilyyn dars zadalj shine onoo
ygtatsgaagaad, amartsgaaj bilee.