Thursday, November 5, 2009

Гологдсон охины хувь заяа

Энэхүү туужаа би өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын түүхээр бичлээ.

Амьдрал гэдэг миний бодлоор далайн ширүүн давалгаа л гэсэн үг. Жаргал зовлон ээлжлэх алаг энэ хорвоогийн амьдралд "Зөвхөн амьд явахдаа бус, амьдрахын төлөө" Зорь, зорисоныхоо төлөө чадах бүхнээ нэг ч алхам ухрахгүйгээр хийгээсэй гэсэндээ, амьралын хатуу зөөлнийг даван туулах сэтгэлийн тэвчээртэй байгаасай гэсэндээ өнөөдөр миний бие туулж өнгөрүүлсэн дөч гаруй жилийн амьралын туршлагаасаа та бүхэнтэйгээ хуваалцахаар энэхүү номыг туурвисан билээ. Хүний амьдрал хувь заяаны эргүүлэгт байдагч, хааш нь ямар замаар хөтөлж, хэрхэн залж явах ирээдүйд хэн болохыг гагцхүү хүн өөрөө л шийдэх учиртай.Үүний тулд их зориг тэвчээр, тэмцэл,

уйгагүй хөдөлмөр хэрэгтэй болдог.

*** *** *** *** *** *** *** *** *** *** ***

Хүн гэдэг хорвоод мэндэлсэн тэр мөчөөс эхлэн өсөж төрж

өтөлж хөгшрөх хүртэл бүхий л туулж өнгөрүүлсэн амьдралын

зам нь асар урт удаан юм шиг санагдавч нэг бодлын туйлын богинохон.....

...Дээр үед өвөг дээдэс маань ургийн бичгээ ёсөн үеэр нь хөтөлж ирсэн сайхан

уламжлал байсан нь ураг төрлийн лавлах төдийгүй, нэвтэрхий толь байсан гэлтэй...

Өгүүлэхийн учир, тэртээ жараад оны эхэн өвлийн тажигнасан идэр ёсийн хүйтэнд

говийн малчин айлуудийн гэрийн тоононоос цэнхэр утаа суунаглан, цэлмэг хөх тэнгэрийн

мандалд алгуур аажмаар униартахыг ажваас нутгийн ард олон аргалын утаа бургиулж, илчинд

нь дулаацан суугаа нь энэ буйзаа....

1 comment: